НИЙГЭМ

Цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий дахинд таван хувиар буурав

“Дэлхий дахинд цаазаар авах ялын гүйцэтгэл буурч байгааг үл харгалзан Саудын Араб улсын цаазаар авах ял гүйцэтгэл өслөө” хэмээн “Цаазаар авах ял ба гүйцэтгэл 2019” сэтгүүлд дурдсаныг Монголын “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас мэдээлэв.

Дээрх байгууллагын судалгаагаар өнгөрсөн жил Саудын Арабт 184 хүн цаазалсан нь тус улс дахь нэг жилд гүйцэтгэсэн хамгийн өндөр тоо гэнэ. “Эмнести интернэшнл”-ийн Судалгаа, нөлөөлөл, бодлого хариуцсан ахлах захирал Клайр Алгар энэ талаар “Цаазаар авах ял нь жигшүүрт, хүнлэг бус ял шийтгэл. Улс орнуудын дийлэнх үүнийг хүлээн зөвшөөрсөн нь дэлхий дахинд цаазлах ялын гүйцэтгэл буурснаас харагдаж байна. Тодруулбал, цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий дахинд таван хувиар буурсан. Гэвч цөөн тооны улс цаазаар авах ялаас татгалзах дэлхийн чиг хандлагыг үл тоомсорлон гүйцэтгэсээр байна. Ирак улсад цаазаар авах ял гүйцэтгэх нь нэмэгдэж, Саудын Араб энэ ялыг улс төрийн зэвсэг болгосон нь түгшүүр төрүүлж байна” хэмээжээ.

2019 онд 20 улс цаазаар авах ял гүйцэтгэсэн аж. Тухайлбал, Хятад 1000, Иран 251, Саудын Араб 184, Ирак 100, Египет 32 хүн цаазалсан гэнэ. Цаазаар авхуулсан хүмүүсийн олонх нь хүн амины болон мансууруулах бодистой холбоотой хэрэг үйлдсэн байж. Олон улс орон цаазаар авах ял хэрэглэсэн талаарх албан ёсны мэдээллээ өгөхгүй, хэвлэн нийтлэхгүй байгаа нь тэдгээр улсын Засгийн газарт ил тод байдал дутсантай холбоотой гэнэ. Афганистан улс 2010 оноос хойш анх удаагаа цаазаар авах ял гүйцэтгээгүй ба Тайланд улс, Тайваньд дээрх ялыг гүйцэтгэлгүй өнжсөн бол, Казахстан, ОХУ, Тажикстан, Малайз, Гамби улс цаазаар авах ялын гүйцэтгэлд зарласан албан ёсны тоогоо хадгалж үлдлээ. Дэлхий дахинд цаазаар авах ялыг бүрэн халсан 106, хуульдаа болон практикт хэрэглэхээ зогсоосон 142 улс байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet