ЦАГ АГААР

ЦУОШГ: Улаанбаатарт өдөртөө -18-20 градус хүйтэн

Гэрэл зургийг MPA.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

    3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet