Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдэд анхааруулах нь

Гэрэл зургийг MPA.mn
Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр,
- Дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл,
- Тавддугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална.
Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
- Жирэмсэн
- Бага насны хүүхэдтэйгээ яваа
- Хөгжлийн бэрхшээлтэй
- Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.
Эдгээр шаардлагыг нотолсон БАРИМТЫГ өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.
Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ заавал хийлгэсэн байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах