Live
newswire

ТББХ: УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийнх нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.04.15) үдээс хойш цахимаар хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Үүний нэг нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудал буюу гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Ингээд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар, нууцаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.

Үйл явдлыг эргэн сануулбал, 2018 оны сүүлчээр ХХААХАҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан их хэмжээний зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ. Уг зээлийг олгогдох үед салбарын сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг 2018 оны арваннэгдүгээр сард албан тушаалаас нь огцруулсан юм.

Б.Батзоригийн АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1989-1992 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер
  • 1992-1999 онд Зэвэг хоршооны дарга
  • 1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2004-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга
  • 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хийж байв.

Б.Батзориг нь хугацаанаасаа өмнө УИХ-ын гишүүнээс бууж, ажлаа өгч байгаа гурав дахь гишүүн болж байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet