Хууль бусаар 22 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Манхан сумын нутаг дэвсгэрт байрлах байнгийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэх хугацаандаа T.Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.М гэгч нь хууль бусаар 22 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ.

Улмаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Зооноз өвчин судлалын төвд харъяаллын дагуу шилжүүлэв.

Иргэдэд хууль бус ан агнуур хийхгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах