БАЙГАЛЬ ОРЧИН

Онцгой байдлын алба хаагчид Туул голын эрэг дагуух долоон тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөлөөс” хоёр дахь жилдээ  “Эх дэлхийгээ хайрлая” уриалгын хүрээнд сайн дурын ажлыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл гурван километр зайд Туул голын салаа, эрэг дагуух иргэдийн хаясан хог хаягдлыг ангилан цэвэрлэж, долоон тонн орчим хог хаягдлыг тус дүүргийн 11 дүгээр хорооны хогны автомашинд ачуулжээ.

зураг

Ахлагчийн зөвлөл нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудал, албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, сайн дурын олон талт ажлуудыг зохион байгуулж байна гэж НОБГ-ын  Аврах ангиас мэдээллээ.

зураг
зураг
зураг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet