ФРАНЦ: Тэнгисийн флотын хөлөг дээр коронавирус дэгдлээ

Франц Улсын Батлан хамгаалах яам тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч “Charles de Gaulle” хөлөг дээр коронавирусийн халдварын 50 тохиолдол бүртгэгдсэн гэж өчигдөр мэдээллээ. Ямартай ч хөлгийн нийт бүрэлдэхүүнд амны хаалт зүүж, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан гэлээ.
Францын армийн хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн хөдөлгүүртэй “Charles de Gaulle” хөлөг дээр нийт 2000 орчим усан цэрэг алба хаадаг бөгөөд коронавирус хаанаас анхлан тархсаныг тогтоож чадаагүй байгаа аж.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах