newswire

Д.Цогтбаатар: Гадаадад байгаа иргэддээ мөнгө олгохоор ярилцаж байна

Дэлхийн 212 оронд “Ковид-19” дэгдсэнтэй холбоотойгоор олон улсад тархан суурьшсан монголчуудын нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Гадаадад аж төрж, амьдардаг тэд гэр бүл рүүгээ мөнгө илгээдэг байсан бол өдгөө ар гэрийнхэн нь харьд байгаа тэдэнд мөнгө гуйвуулж байна. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаадад аж төрж буй хэчнээн иргэн Монголд ирэх хүсэлт гаргасан бэ?

-Манайхан хоёрхон онгоцтой. Нислэгийн багийн гишүүн цөөн. Есөн удаагийн нислэгээр дөнгөж 1800 хүн авчирсан. Үүнээс гадна боомт, төмөр замаар нийт 6000 гаруй иргэд ирсэн. Гадаад харилцааны яам хүн нэг бүртэй тулж ажиллахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 43 оронд буй 7624 иргэн Монголд ирэх хүсэлт гаргасан. БНСУ-аас 2000 гаруй, АНУ-аас 1270, Австралиас 906, Казахстанаас 560, Энэтхэгээс 549 (Энэтхэгт байгаа хүмүүсийн 300 гаруй нь ламаахай хүүхдүүд), Туркээс 437 , Японоос 300, Их Британиас 365 хүн эх орондоо ирэхийг хүссэн. Тэдний 830 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 86 нь хүнд өвчтэй иргэн, 278 ахмад настан, 32 жирэмсэн эмэгтэй, 307 хүүхэд, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй болсон 89 иргэн байна. Эдгээр хүмүүсийг хамгийн түрүүнд татаж авах шаардлагатай. Үлдсэн 4413 хүнийг бүртгүүлсэн хугацаагаар нь ээлж дараалан авчирна. Гэвч монголчууд гадаадад байгаа хүмүүсийг авчрахыг маш хүчтэй эсэргүүцэж байна.

-Тэдгээрийн эх оронд нь авчрах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-БНСУ-д аж төрж буй монгол иргэдээс хүсэлт их ирж буй. Тиймээс таван шалгуур үзүүлэлтээр тэднийг бүртгэж байна. Тэнд монголчууд олноороо очиж, эмчлүүлдэг. Тодруулбал, хүнд өвчтэй, жирэмсэн, өндөр настай, бага насны хүүхэдтэй гэр бүл зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг эхний ээлжид авчирч буй. Сөүлээс ирж буй онгоц хамгийн их ачаалалтай байна. Харин Германаас ирсэн онгоц сул суудалтай байсан. Тодруулбал, 16 суудал сул тул Москва, Францаас билет захиалсан хүмүүс замаас суусан байсан. Станбул, Токио чиглэлийн онгоц ч сул суудалтай ирж буй. АНУ, Австрали улс ч ялгаагүй цөөхөн монголчуудтай. Хамгийн гол нь Сөүлээс бусад чиглэл рүү нислэг хийхэд хүндрэл гарч буй. Олон орон руу нисэх боломжгүй болоод байна. Гадаадад буй ЭСЯ руу яриад хүнээ аль болох авчрах боломж эрэлхийлж байна. Дэлхийн улсууд хилээ хаагаад, нислэгийг ч хориглож байна. Тохио дөрөвдүгээр сарын 31 хүртэл бүх нислэгийг цуцалсан. ОХУ хилээ бүрэн хаасан. БНХАУ хилийн хатуу хязгаар тавьсан. Тиймээс нэмэлт зөвшөөрөл авах шаардлага үүссэн. Үүнээс гадна ХӨСҮТ каринтин хугацаанд нэг өрөөнд нэг хүн байлгана гэдгээ мэдэгдсэн. Нэг хүнийг 21 хоног тусгаарлана. Тиймээс эмнэлгээс гарсан хүмүүсийн тоо, өрөөний байдлыг харж дараагийн нислэг төлөвлөнө. Иргэд ирлээ ч өрөө сул биш бол хаашаа оруулах вэ. Замбараагүй олон хүн авчирвал, аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй болно. Эмч, сувилагч нарын ачааллыг бодсон ч эл төлөвлөлт нь зөв. Энэ мэт асуудлыг төлөвлөж, нислэгээ хийж байна. Дөрөвдүгээр сарын 17-нд дараагийн тусгай үүргийн онгоц нисгэнэ. АНУ, Австралиас ирэх хүмүүсийг хамтад нь авчирна.

-Монголчууд асуудал гаргасан гэв үү

-Гадаадад очоод хэрэг төвөгт орооцолдсон цөөнгүй иргэн байна. Зөрчилтэй торгуултай, хорих ял авах хэмжээний хүмүүс. Гэвч бид ярилцаад тэднийг нэгийг нь ч торгуулалгүй, хориулалгүй эх оронд нь авчирсан. Угаас гадаадынхан ийм хүмүүсээс ав гэсэн. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-д цагдан хорионд байсан 55 иргэнээ авчирсан. Солонгосын тал энэ хүмүүсээ түрүүлж авахгүй бол дараагийн нислэгийг чинь эх орондоо буулгахгүй гэсэн.

-Сургуулийн захиргаа нь байрнаасаа гарахыг шаардсан, ажиллаж байсан үйлдвэр нь зогссон санхүүгийн боломжгүй болсон иргэдээ яах вэ?

– Асуудлыг орон болгоноор нь судалсан. Эхний ээлжит орон орны Монголын ЭСЯ-аар дамжуулан тэдэнд тусалж буй. Засгийн газар цаашид тэдгээр иргэнд тодорхой мөнгөн тусламж үзүүлэхээр ярилцаж байна. Эцсийн шийдвэр гараагүй.

5 сэтгэгдэл

  1. Sanal hvselt gargasan Batchimeg

    2020-04-13

    Tvrked bga vildvvr ni zogoson ajilgui mgo sanhvvriin hymrald orson hvvhed shuuhadtai eregdee amarch ee bid chin hvnii nutagt bairnii tvres hool undnii gachigdald ord balraad bna shvv de eh oronluugaa yvah gd mongo sanhvvgvv bolod yaha medehgui bga erged mash ih bna turk ulasruu ongots yvuulj ard eregdee avah hvleltiig tsaishin ulamjilj ogoch

  2. neegii

    2020-04-16

    sain bn u malaiz bga irged haashaa handahaa medehgui bn elchin yam baidaguigees orhigdoj bn bandkok dohi elchin lu holbog gehii holbogdohgui bn bair hoolgui humuus bn ter humuust yaj tuslahii orhigdoj bn anhaar!!!

    • O

      2020-04-20

      Yah gej ywsin be ymar ajilaar ysanig chin medehgui ch eh orno gesen setgelgui l bsan blgui odoo odo bolohoor owchin garahaar 1 ih eh oron yrisan humuus bolioch ta nar urd ni yaj bolood bsin teged l bolood bj baigaach bid ch gesen hun eh oron ard tumnee boddog bol naana zohitsood bj bai udahgui owchin gaigui bno ter ude ta nar mongol heregui geh blgui tewch bid ayuld ortmoorgui bn shu

  3. Irgen

    2020-04-18

    Ta nar hariin nutagt saihan getsgeegeed ywchaad odoo yduu ulsaasaa yugaa awah geed bdag ym bi bur neg shirelchihsen baih ymaa saihan geed ywsan gazartaa saihan amidar end bgaanuud ni ajillaad tatwaraa tuluudl bdag teriig ni haa saigui tsatsahaa bolioch

  4. O

    2020-04-20

    Yah gej ywsin be ymar ajilaar ysanig chin medehgui ch eh orno gesen setgelgui l bsan blgui odoo odo bolohoor owchin garahaar 1 ih eh oron yrisan humuus bolioch ta nar urd ni yaj bolood bsin teged l bolood bj baigaach bid ch gesen hun eh oron ard tumnee boddog bol naana zohitsood bj bai udahgui owchin gaigui bno ter ude ta nar mongol heregui geh blgui tewch bid ayuld ortmoorgui bn shu

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet