УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

Бүх шатны боловсролын сургуулиудыг 9 дүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэлийг УОК-ын шуурхай штабт өглөө

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна.

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгчээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирэх сард хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэр гарвал зөвхөн 12 дугаар ангийнхныг тусгай горимоор хичээллүүлэх талаар судалж байгаа юм.

Түүнчлэн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6,600 гаруй иргэний асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-даар нь дамжуулж халамжлах асуудлыг Засгийн газрын тэргүүн хэлсэн байна. Эдгээр иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах тухай УОК-ын шуурхай штаб ярилцаж байгаа аж.

Маргааш /2020.04.09/ Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдах юм байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet