БОЛОВСРОЛ

Шинжлэх ухааны хялбаршуулсан 10 цувралыг сургуулийн номын сангаасаа авч унших боломжтой

ШУА-аас жил бүр эрхлэн гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан 10 цуврал ном уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ. 

Энэ онд гаргаж буй цуврал нь “Хиймэл оюун ухаан”, “Гурван хэмжээст хэвлэл”, “Таван хошуу малын мах”, “Монгол тарвага”, “Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн”, “Чихрийн тухай ойлголт”, “Тэгш хэмийн гайхамшиг”, “Усны эрчим хүч”, “Агаар мандал”, “Удамшил” зэрэг сэдвээр бичигджээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэгдэж буй энэхүү  хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 54 болж, нийтийн хүртээл болж байна.

Эдгээр цуврал ном нь гадуур номын дэлгүүрээр худалдаалагддаггүй бөгөөд ЕБС-иудийн номын сангаар тараагдан хүүхэд багачуудын гар дээр очдог. Тиймээс цаг үеийн байдлаас болоод хүүхдүүд гэртээ байгаа хэдий ч сургуулийн номын сантай холбогдон авч унших  боломжтой юм. 

Цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.


Эх сурвалж: ШУА

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet