Live
БОЛОВСРОЛ

ЭЕШ: 208 шалгуулагч 800 оноо авсан

Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын Үнэлгээний Төвөөс “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022”-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар мэдээлэл хийлээ. Энэ онд нийт 36,253 шалгуулагч бүртгүүлсэн юм.

ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо:

  • 2019 онд-500.84
  • 2020 онд-500.82
  • 2021 онд-501.13
  • 2022 онд-501.09 байна.

Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр:

  • 400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч
  • 480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч
  • Босго давсан 24693 шалгуулагч байна.

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ

-Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

-2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна.

ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet