newswire

Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна

Ардчилсан нам байгуулагдаж Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй ажлыг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуус өөрчлөлт, шинэчлэл хийхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулав. Ардчилсан холбоо 1990 оны 2 дугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргав. Улмаар 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Улсын дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлжээ. Ийнхүү Ардчилсан нам байгуулагдсан нь ардчиллыг төлөвшүүлэх хийгээд олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлсэн түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон юм.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet