newswire

Хорио дэглэмийн үед адууны өлөн гэдэс хилээр гаргах гээд баригдлаа

Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг гаалийн байцаагч нар илрүүлсэн байна.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүлсэн шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.21-11-д “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Адууны өлөн гэдэс нь тарифын бус хязгаарлалт тогтоосон бүтээгдэхүүн юм байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet