newswire

Их Британийн 112 настай иргэн Гиннесийн номонд бичигджээ

Гуравдугаар сарын 29-нд 112 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Их Британийн иргэн Роберт Уэйтон дэлхийн хамгийн хөгшин эрэгтэйгээр тодорч, Гиннесийн номонд бичигджээ.

Коронавирусний  тархалттай холбоотойгоор Их Британид үйлчилж буй дүрэм журмыг мөрдөж буй Гиннесийн номны төлөөлөгчид Роберт Уэйтонтой биечлэн уулзаж чадаагүй байна. Үүний оронд тэд тагтан дээрээ зогсож буй Роберт Уэйтонд төрсөн өдрийн дуу дуулж, гэрчилгээг нь дамжуулан өгчээ.

Дэлхийн хамгийн хөгшин эрэгтэй хэмээх нэрийг өмнө нь Японы иргэн Титэцу Ватанабэ зүүж байжээ. Тэрбээр 2 дугаар сарын 23-нд 112 нас 355 хоногтойдоо нас барсан байна.

Роберт Уэйтон хүүхэд насандаа бусдын л адил гахайн хавдар, улаан бурхан тусаж, “Испани ханиад” цар тахлыг даван туулж байснаа “Daily Mail” сонинд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Түүнчлэн дэлхийн хоёр дайныг туулж, 2,3 хагалгааг амжилттай давж байснаа ярьсан байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet