БАЙГАЛЬ ОРЧИН

2022 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ

Гэрэл зургийг MPA.mn

2021 онд улсын хэмжээнд 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өмнөх оноос 2.3 дахин буурсан байна. Харин 2022 оны 1-р улирлын байдлаар улсын хэмжээнд 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ.

Иргэд та бүхэн хуурайшилт ихтэй /түймрийн аюултай үе/ хавар, намрын улиралд ой, хээр ил гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

May be an image of text

“Түймрийн аюултай үе” гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet