04.19: Халдварын 34 тохиолдол батлагдсаны 8 нь орон нутагт бүртгэгдэв

Гэрэл зургийг MPA.mn
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.04.19/
Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр халдварын 34 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй. Тохиолдлуудын 26 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт батлагдсан байна. 166 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 9 нь хүүхэд бол 1 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Халдвар авсан иргэдийн,
- 14 хүний биеийн байдал хөнгөн,
- 97 хүний биеийн байдал хүндэвтэр,
- 41 хүний биеийн байдал хүнд,
- 14 хүн нэн хүнд байна.
Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,108 болсон бол гэрийн ажиглалтад 524 хүн байгаа аж.
Мөн 2,272,743 хүн вакцины I тунд, 2,175,192 хүн вакцины II тунд, 1,036,042 хүн III тунд, 119,327 хүн IV тунд хамрагджээ.
Халдвар бүртгэгдсэн аймгууд:
- Өмнөговь-2
- Дархан-2
- Дундговь-3
- Ховд-1


Хариулах