COVID-19

Английн эзэн хаан Чарльз шинэ коронавирусын халвдар авчээ

Уэльсын ханхүү Чарльзын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсаныг Кларенсын ордноос мэдэгджээ. 71 настай ханхүү Чарльзд коронавирусийн хөнгөн шинж тэмдэгүүд илэрсэн ч биеийн байдал нь сайн байгаа мөн гүнгийн авхайд шинжилгээгээр вирус илрээгүй гэдгийг түүний төлөөлөгч 72 настай эхнэр нь нэмж мэдэгдсэн байна. Чарльз болон Камилла нар өөрсдийгөө Балморалд тусгаарлаж байгаа гэнэ.

Хатан хаан хүүтэйгээ хамгийн сүүлд энэ сарын 12-нд уулзсан бөгөөд мөн биеийн байдал сайн байгаа. Тэрбээр өөрийн эрүүл мэндийн төлөө тохирох бүх зөвлөгөөг дагаж байгаа гэж Букингемийн ордноос мэдээллээ. Засгийн газрын болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөний дагуу ханхүү болон гүнгийн авхай нар шотланд дахь гэртээ өөрсдийгөө тусгаарлаж байгаа гэж Кларенсын ордон мэдэгдэлдээ уншсан аж.

Ханхүү ойрын хугацаанд олон тооны нийтийн арга хэмжээ уулзалтад очсон тул хэнээс вирус авсаныг тогтоох боломжгүй гэжээ. Түүний хамгийн сүүлийн олон нийтийн уулзалт энэ сарын 12-нд байсан боловч сүүлийн хэдэн өдөр гэрээр ажиллаж хэд хэдэн хувийн уулзалт хийсэн ба уулзсан хүмүүст бүгдэд нь анхааруулга өгсөн. Балморал дахь ханхүүгийн хувийн орон сууцад ажилладаг ажилчдыг тус тусын гэрт нь тусгаарласан байна. Эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр нэгдсэн вант улсад 8000 гаруй коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн ч түүнээс илүү байгаа гэж үзэж байгаа аж.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet