COVID-19

Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс халдвар илрээгүй. Ингээд нийт 46 хүний хариу сөрөг гарлаа.

Орхон аймагт тусгаарласан зургаан хүнээс мөн илрээгүй. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 289 тусгаарлагдаад байна.

Мөн Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт тус бүр нэг нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа” гэлээ.

Коронавирусийн халдвартай хүмүүс дээр манай эмч нар хэрхэн ажиллаж байгаа талаар Эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр “Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-аас 99 хүн орж ирсэн бөгөөд үүнээс Орхонд-42, Дорнод-18, Баян-Өлгийд-33, Сэлэнгэд-2, Дархан-Уул аймагт 2 иргэнийг тусгаарлаад байна.

Манай улсад коронвирусийн батлагдсан 10 тохиолдол байгаа билээ. Тэдгээр өчтөнүүдтэй хамт эмч, сувилагч нийлээд 297 ажилтан тусгаарлагдан ажиллаж байна” гэлээ

Д.Занданбат

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet