COVID-19

03.28: PCR шинжилгээгээр халдварын 69 тохиолдол батлагдлаа

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.03.28/

Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр халдварын 69 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй. Тохиолдлуудын 38 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт батлагдсан байна. 378 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 46 нь хүүхэд бол 27 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  1. 71 хүний биеийн байдал хөнгөн,
  2. 246 хүний биеийн байдал хүндэвтэр,
  3. 52 хүний биеийн байдал хүнд,
  4. 9 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,108 болсон бол гэрийн ажиглалтад 1,166 хүн байгаа аж.

Мөн 2,272,327 хүн вакцины I тунд, 2,174,398 хүн вакцины II тунд, 1,031,637 хүн III тунд, 113,896 хүн IV тунд хамрагджээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet