НИЙГЭМ

“Баруун аймгуудад 5.8 магнетутын хүчтэй газар хөдлөлт болж, үргэлжилсээр байна”

13.10 цагт:

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу Өнөөдөр Улаанбаатарын цагаар 11:03:11 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт өргөрөгийн 46.06, уртрагийн 94.07 д 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтөөр Тонхил сумын ЗДТГ-ын туслах хана цуурсан байна.

2020.03.20-ны УБ-н цагаар 11:14:38-танд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км-т өргөрөгийн 46.05 уртрагийн 94.04-д 3.6 магнитудын хүчтэй давтан газар хөдлөл боллоо.

2020.03.20-ны УБ-н цагаар 11:55:03-танд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 31 км-т өргөрөгийн 46.06 уртрагийн 94.07-д 4.5 магнитудын хүчтэй давтан газар хөдлөл боллоо гэж Алтай салбар газар хөдлөлтийн албанаас мэдээллээ.

12.11 цагт:

Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

-5.8 менатутын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 11.03 цагт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30 км зайд болсон. 

Энэ хэмжээний магнетут нь маш хүчтэй газар хөдлөлтөд тооцогдох бөгөөд Завхан, Увс, Ховд аймагт чичирхийлэл мэдрэгдэж, одооч үргэлжилж байна” гэж мэдээллээ.

12.00 цагт:

Баруун аймгуудын зарим газраар хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус мэдээллийн талаар ОБЕГ-аас тодруулахад, “Одоогоор манайд ирсэн, бүртгэгдсэн мэдээлэл алга байна” гэлээ.

Мэдээллийг бид эргэн дэлгэрүүлж хүргэх болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet