COVID-19

03.18: PCR шинжилгээгээр халдварын 77 тохиолдол батлагдаж, нэн хүнд хүний тоо нэгээр нэмэгдэв

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.03.18/

Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр халдварын 77 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй. Тохиолдлуудын 57 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт батлагдсан байна. 654 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 143 нь хүүхэд бол 26 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  1. 167 хүний биеийн байдал хөнгөн,
  2. 395 хүний биеийн байдал хүндэвтэр,
  3. 76 хүний биеийн байдал хүнд,
  4. 16 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,106 болсон бол гэрийн ажиглалтад 2,274 хүн байгаа аж.

Мөн 2,272,176 хүн вакцины I тунд, 2,174,046 хүн вакцины II тунд, 1,029,716 хүн III тунд, 111,486 хүн IV тунд хамрагджээ.

May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet