ДЭЛХИЙН МЭДЭЭ

COVID19: Малайз, Хонконг, Тайван Улсууд хилээ хаалаа

Ковид 19 тархалттай холбогдуулан Хонконг 3 сарын 17-аас, Малайз 3 сарын 18-аас, Тайван 3 дугаар сарын 19-ний өдрөөс тус тус 14 хоногийн хугацаанд өөрсдийн улс оронд гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх, энэ хугацаанд мөн иргэдээ өөр бусад оронд зоричхгүй байх хориг тавилаа.

Тайваны хувьд ковид 19-ын тархалт эхэлсэн үеээс яаралтай арга хэмжээ авч Хятадтай хиллэх хилээр зорчигч нэвтрэхийг хязгаарлан, дотооддоо ч өндөр түвшинд арга хэмжээ авсаны дүнд халдварлагчгүй байсан боловч өнгөрсөн 7 хоногт европоос ирсэн иргэдээс халдвар тархан, 17ны өдрийн байдлаар халварлагчийн тоо 10д хүрсэн тул хилээ бүхэлд хаах арга хэмжээг авч эхэлсэн байна. Малайз ч мөн олон улсын зорчигч тээврийн хилээ бүхэлд хязгаарласанаар Хөрш Сингапурт ажилладаг ажилчид хорионд орсон байна.

Малайз, Сингапур хилээр өдөр тутамд 300 мянга орчим иргэд ажил, аялалын шугамаар зорьчдог байсан бол өнөөдрөөс эхлэн энэ бүсэд хөл хөдөлгөөн хумигдсан байна. Сингапурын хувьд дотоодын ажилчдын 40 орчим хувь нь гадаадын иргэд байдаг тул хорионы улмаас эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгаа аж.

Хонгконгд сүүлий 2 долоо хоногт халдвар авагчидын 90 хувь гадаадаас зорьчсон иргэд байна. Хонгконгд халдвар авсан иргэдээ эмнэлэгээс гадна гэрийн хорионд байлгаж эмч, ажилчид гэрээр нь очиж , мөн утсаар хяналт тавьж байна. Гэрийн хорио зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага ч мөн тооцохоор болсон байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet