Тусгаарлалтад байгаа иргэд рүү 14 хоногтоо нэг удаа эргэлт оруулна

УОК-ын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 21 цэгт 1734 иргэн тусгаарлалтад байна. Иргэд үндэсний аюулгүй байдлын хүрээнд дүрэм журмыг дагаж мөрдөн аюулгүй байдлаа сахих хэрэгтэй.
Тусгаарлалтад байгаа иргэдийн ариун цэвэр болон хувийн хэрэглээнд таруулсан эд зүйлийг эргэлтээр оруулахаар боллоо байгаа. Өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд эргэлт оруулна. Мөн 14 хоногтоо нэг удаа эргэлт оруулахаар шийдээд байна.
Онгоцоор ирсэн ачаа тээшний талаар иргэд буруу ойлголтой байна. Бид ажил үүргийнхээ дагуу иргэдийн ачаа тээшийг 14 хоног каргонд тусгаарлаж байгаа. Тэндээс ачаа тээш алга болох ямар ч үндэслэлгүй. Тийм зүйл байх учиргүй” гэв.
МХЕГ-аас “Хүнс бараа бүтээгдэхүүний асуудал дээр бид хяналт тавин ажиллаж байгаа. Өвчний халдварыг цаашид гаргахүй тал дээр ариутгал халваргүйжүүлэлт шалггалт хийж байна. Нийт 6883 зөрчил илэрснээс 5971 зөрчлийг газар дээр нь арилгасан. Торгохоос илүүтэй сануулж, аж ахуйн сануулга, зөвлөгөө өгч байгаа” гэлээ.
Д.Занданбат
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах