ОХУ гадны иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ

ОХУ-ын Төрийн Думаас энэ сарын 16-ны өдөр Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 18-аас ирэх тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл гадаадын иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, хөл хорио тогтоож байгаагаа мэдэгдлээ.
Дипломат албаныхан болон олон улсын нислэг, галт тэрэгний үйлчилгээний ажилчид, ОХУ-д байнгын оршин суугчдаас бусад тохиолдлыг хилээр нэвтрэхийг хориглосон байна.

Мөн Москва хотын улсын сургуулиудийг энэ сарын 21-ээс ирэх сарын 12-ны хооронд амрааж, дөрөвдүгээр сарын 10 хүртэл олон хүн цуглах /50-аас дээш/ арга хэмжээг цуцлах шийдвэр гаргав.
Ташрамд дурдахад, ОХУ-д Ковид-19 вирусээр халдварлагч 93 хүн байгаа ба нас барсан тохиолдол гараагүй байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах