newswire

Улсын харцага Г.Ганхуягийг шүүнэ

Улсын харцага Г.Ганхуягийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, далайлган сүрдүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор яллагдагчаар татсан байна. Г.Ганхуяг өмнө нь ч цөөнгүй хэрэгт холбогдож байсан. Энэ удаа хохирогч Д цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Улсын цолтой бөх тэрбээр бусдыг айлган сүрдүүлж, дарамталж, эд хөрөнгө нэхсэн нь баримттай гэнэ. Тиймээс Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэсэн зүйл ангиар буруутган, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад буй. Уг зүйл анги нь “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн бол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэсэн заалттай. Г.Ганхуягийн гэм буруутай эсэхийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet