COVID-19

“Франц иргэний ойрын харьцагч болсон 269 хүний шинжилгээний сорьц бүгд СӨРӨГ гарлаа”

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү сэжигтэй тохиолдлын сорьцын хариу болон тусгаарласан иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавирусийн халдвар авсан Франц улсын иргэний хамгийн ойрын харьцагч болсон нийт 269 иргэнээс ээлж дараалан шинжилгээ авч дууслаа. Ингээд эцсийн байдлаар бүх хүний сорьцын хариу СӨРӨГ гарлаа” гэв.

Түүнчлэн “Өчигдөр өглөө Дорноговь аймгийн кэмпээс ирсэн 54 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарч, коронавирус илрээгүй. Хамгийн эгзэгтэй гэж үзсэн хүмүүсээс ийнхүү шинжилгээ авч дууслаа.

Энэ сарын 14-ний байдлаар ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, хянаж, шинжилгээ хийж байна.

Мөн энэ сарын 13-нд шинжилгээ өгсөн хоёр хүнээс коронавирус илрээгүй. Орон нутагт нийт 53 хүнийг тусгаарласан байгаа” гэлээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet