COVID-19

Л.Мөнхтүшиг: БНСУ-д коронавирусийн халдвар авсан 28 настай иргэн Б эдгэрсэн байгаа

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг БНСУ-д халдвар авсан гэх хоёр иргэнийхээ талаар мэдээлэл өглөө.  Тэрбэр “БНСУ-д гарсан мэдээллийг шалгасан. Манай улсын иргэн эрүүл саруул байгааг хамгийн түрүүнд хэлье. БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын ХӨСҮТ-ээс тодруулахад, Монгол Улсын иргэн, 28 настай Б Тэгү хотод ханиадны шинж тэмдэг илэрч, хоёрдугаар сарын 27-ны өдөр дүүргийн эмнэлэгт хандахад хариу ЭЕРЭГ гарсан. Тухайн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага байна гэсэн тул гэрээрээр эмчилгээ хийлгээд энэ сарын 6, 7-нд дахин шинжилгээ өгөхөд хариу СӨРӨГ гарсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн эдгэрсэн.

Нөгөө иргэний хувьд өмнө нь мэдээлж байсан элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан иргэн байсан” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet