COVID-19

ЭМЯ: Иргэдээс 900 гаруй дуудлага ирсэний 300 нь хуурамч байсан

Манай улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр албан ёсоор мэдээлсэн. Тухайн иргэнийг Дорноговь аймгаас авчирч, Улаанбаатарт өнөө өглөө 09.38 цагт авчирсан байна.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тухайн иргэний байгаа газарт буюу Дорноговь аймагт манай мэргэжлийн баг очиж заавар зөвлөгөө өгсөн. Тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Энд эмчилэхээр бид ажиллаж байна.

Түүнчлэн бид БНХАУ-д голомтод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдож мэдээ мэдээлэл цуглуулсан” гэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэд хуурамч мэдээ мэдээлэл түгээхгүй энд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг гүтгэж доромжилохгүй байхыг хүсье. Цаашлаад Франц улсын иргэнийг доромжилж байгаа нь цаашид өөр хүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нуух магадлал өндөртэй болгоно. Сүүлийн 24 цагийн хугацаанд 900 гаруй дуудлага ирсэний 300 нь хуурамч байна. Бидний ажилд ингэж саад хүндрэл учруулахгүй байхыг иргэд олон нийтээс хүсэж байна” гэв.

Д.Занданбат

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet