COVID-19

Амны хаалтны үнийн хөөрөгдөлтэй холбоотой гомдол мэдээллийг 70128012 дугаарын утсанд хүлээн авна

1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод 1300 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл шинэ трөлийн коронавирусийн халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан амны хаалт, ариутгалын бодисны  үнийн хөөрөгдөл эрчээ авч байгаа тухай НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун  мэдээлээ. Тэрбээр “Ариутгалын бодис, маскны хомсдол үүсгэж буй талаарх иргэдийн гомдлыг 70128012 дугаарын утсанд хүлээн авна. Иргэдийн мэдээллийн дагуу тухайн байгууллагыг зөрчилийн тухай хуулиар торгохыг анхааруулж байна.

Бид ариутгал халдваргүйжүүлэлтийг олон хүнд хүргэх тал дээр анхаар ажиллаж байгаа. Эмийн сангуудын үйл ажиллагаа хэвийн явагдана. Томоохон барааны дэлгүүрүүд болон бар цэнгээний газруудын үйл ажиллагааг хааж журам зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан  түүний явсан маршрутыг тодруулж “Зооноз өвчин судлалын үндэсний төв”-өөс тусгай зөвшөөрлийн дагуу халдвар ариутгалыг хийсэн. Түүний байрласан өрөө орсон газруудад ариутгалыг хийсэн” гэв.

Д.Занданбат

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet