Live
COVID-19

Ч.Улаан: 2-3 сарын нөөцтэй байгаа хүнсний бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод нөөцийн махыг өдөр бүр тогтвортой нийлүүлнэ. 

Махны хувьд жилийн хэрэгцээ буюу шинэ махтай золгох хүртэл хангалттай нөөц буюу 20 гаруй мянган тн махны нөөц байгаа. Энэ нь сар тутам 3-4 мянган тн мах иргэдийн хэрэгцээнд гаргах боломжтой гэсэн үг. 

Гурилын тухайд бүтэн жилийн хэрэглээг хангах хэмжээний түүхий эд гурилын үйлдвэрүүд нөөцөлсөн. 3-4.5 сарын тогтвортой нөөц бий.

Будааны тухайд 100 хувь импортоор авдаг бөгөөд 2-4 сарын нөөц бэлэн. Харин элсэн чихрийн нөөц гурван сарынх байгаа. 

Энэ мэт өөрсдөө үйлдвэрлэдэггүй хүнсний бүтээгдэхүүний импортыг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд импортыг нэмэх ажлыг хийж байгаа” гэлээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet