Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын арми Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье мужийн Комышуваха тосгонд хүмүүнлэгийн тусламж тараадаг сургууль болон ойролцоох хоргодох байрыг агаараас бөмбөгдөж, 26 хүний аминд хүрсэн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Онцгой байдлын алба мэдээлжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд аврах багийн хоёр ажилтан, цагдаагийн дөрвөн алба хаагч байжээ. Мөн таван хүн шархадсаны хоёр нь аврагч бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Украины Ерөнхийлөгч Зеленский халдлагын үеэр эхлээд сургуулийн барилгыг агаараас бөмбөгдөж, дараа нь хүмүүс цугласан хоргодох байрыг дахин онилсон гэж мэдэгдсэн байна. Тус сургуульд хичээл явуулдаггүй бөгөөд фронтын шугамд ойр байрладаг тул даваа гараг бүр оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж тараах цэг болгон ашигладаг байжээ.
Запорожье хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга Регина Харченкогийн мэдээлснээр, халдлагын дараа 27 хүн сураггүй болсон байна. Цагдаа, аврах багийнхан нуранги дор үлдсэн байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

Энэхүү халдлага нь Украины өмнөд хэсгийн Херсон мужийн Оле́шки хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор байгуулсан зургаан өдрийн түр гал зогсоох тохиролцоо дууссаны маргааш болсон байна.
Зеленский уг халдлагыг хүмүүнлэгийн алхмуудыг үргэлжлүүлэх боломжийг үгүй хийсэн үйлдэл хэмээн буруутгажээ.

Эх сурвалж: Reuters