Live
COVID-19

ХӨСҮТ: Манай улсын 24 иргэн очсон Олон улсын хуралд оролцогч канад иргэнээс COVID-19 илэрсэн

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Халдвар бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх тухай зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласаар байхад манай иргэд олон улсын хурлуудад очиж оролцож байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 23-28 хооронд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан 60 гаруй орны 6,000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсаас “Remax” компанийн 24 хүн оролцжээ.

Тэд гуравдугаар сарын 3-5 хооронд буцаж ирэхэд нь тусгаарласан бөгөөд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авлаа. Тус форумд оролцсон 24 хүнээс үлдсэн найм нь одоогоор ирээгүй байгаа. Ирэхээр нь тусгаарлана.

Тусгаарлагдсан иргэд тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй. Гэтэл тэдгээр иргэдтэй хамт тус хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан тус тухайн улс өөрийн үүргээ ухамрсарлаж, хуралд оролцсон Монгол Улсын төлөөллүүдийг анхаарна уу гэсэн нот бичиг ирүүлсэн байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet