Авлига авсан гэх шүүгчдийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.03.09-ний өдөр буюу даваа гарагт яллагдагч Ш.Мөнгөншагай, долоон шүүгч нарын 15 хүнд холбогдох Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогджээ.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах