3.jpg

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.20/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.

Хуралдааны эхэнд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026 он)” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах, бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, П.Ганзориг, Х.Жангабыл, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлах санал хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ.

2.jpg

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан товч танилцуулав.

Авто тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарт цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, машин механизмын эзлэх хувийг нэмж, агаарын бохирдлыг бууруулах, газрын тосны бүтээгдэхүүний импортын хэрэгцээг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэх, татвар төлөгчид өөрсдийн орон сууцаа дулаалахыг татварын хөнгөлөлтөөр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж, дулаан алдагдал болон өвлийн улирлын түлшний хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, төсвийн орлогын суурийг хамгаалах, төрийн өмчийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, татварын хөнгөлөлтийг зориулалтын бусаар ашиглах эрсдэлийг бууруулах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан гэв.

6.jpg

Мөн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан зорилт, Монгол Улсын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг иргэдийн саналаар эрэмбэлсэн төсөл, арга хэмжээнд зарцуулж, үлдэх 50 хувийг орон нутгийн өмчийн их засвар, орон нутгийн тусгай хамгаалалттай бүс, ногоон эрчим хүч чиглэлийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх замаар орон нутгийн засаг захиргааны удирдлага төсвөө бие даан, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн зарцуулах боломжийг нэмэгдүүлэх болон төсвийн зардлын хэмнэлт, нэмэлт орлогыг зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавих зохицуулалтыг нарийвчлан төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашиг, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

photo_2026-10-20_15-14-36 (2).jpg

Түүнчлэн Оюу толгой төслийн ногдол ашгаас ирэх оны төсвийн жилд иргэн бүр хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, газрын хэвлий дэх байгалийн баялгийн үр өгөөжийг төсвөөр дамжуулан нийгмийн хэрэгцээ шаардлага болон суурь дэд бүтцийн нэн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болон ногдол ашгийн орлогоос хөрөнгө оруулалтын хэлбэрээр хуваарилаад үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд хуваарилах зорилгоор Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл, төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, Нийслэлийн төсөвт эргэн төлөлтийн дарамт учруулж байгаа гадаад үнэт цаасны төлбөрийг шийдвэрлэх, төсвийн хөрөнгө оруулалтын бэлтгэл, хэрэгжилт, үр ашгийг сайжруулах, төсвийн статистик, тайлагнал, төсвийн сахилга бат, хариуцлага бэхжүүлэх, төсвийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл хүсэх тухай”, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Ө.Шижир, Д.Пүрэвдаваа, Х.Булгантуяа, Б.Жаргалан, Б.Түвшин, Д.Жаргалсайхан, Б.Батжаргал, Б.Мөнхтулга, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Оюу толгой төслийн ногдол ашгаас ирэх оны төсвийн жилд ноогдолтой ашиг авах нь сайн хэрэг ч холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаад 2 их наяд төгрөгийг Засгийн газар барилга байшин санхүүжүүлэхэд зарцуулна гэж байгаа нь эргээд 2028 оны улсын төсөвт урсгал зардал болно гэдгийг илүүтэй анхааруулж байлаа. ЗГ-аас яагаад төсвийн төслөө өргөн мэдүүлэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа мөрдөхгүйгээр 2 их наяд төгрөгийн ноогдол ашгийг төсвийнхөө одоо зарлага тал дээр оруулаад ирчихсэн байгаа вэ тэр одоо эрх зүйн үндэслэл нь юу байна вэ гэдэг дээр бүүр яг нэг тодорхой хариулт өгмөөр байна.

photo_2026-10-20_15-14-37.jpg

Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Төсвийн тухай хуульд эрчим хүчний бодлоготойгоо хэрхэн уялдаж, 2027 онд эл салбарт хэдий хэрийн өөрчлөлт гаргахаар тооцсоныг авласан. Сангийн сайд З.Мэндсайхан, Засгийн газрын 2027 оны төсвийн төсөлтэй хамт бензин, шатах тослох материал, дизелийн түлш, ялангуяа Монгол Улсын гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарын өртөгт нөлөөлөх асуудлыг шийдвэрлэх зорилгын хүрээнд уул уурхайн машин механизм, ногоон өртөө, цэнэглэгч дэд өртөөнүүд, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаатай гааль болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр оруулж ирсэн хэмээн хариулж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төсөв жилийн дотор 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа ч иргэд, олон нийт энэ талаарх ойлголт багатай байгааг онцлоод, Төсвийн байнгын хорооноос холбогдох хуулийн дагуу төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж, иргэдийн мэдэх эрхийг хангах нь чухал гэдэг саналыг хөндсөн.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьснаас хойш 50 гаруй хоногийн турш D-parliament. цахим хуудаст байршуулж, гишүүд тойрогтоо ажиллахдаа холбогдох хэлэлцүүлгийг хийж, иргэдээс олон саналуудыг ирүүлсэн гээд, цаашид ажлын хэсэг төлөвгөөндөө уг асуудлыг тусгаад явуулах нь зүйтэй гэсэн тайлбарыг өгсөн юм.

photo_2026-10-20_15-14-36 (4).jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан төсвийн төслөө өргөн мэдүүлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа мөрдөхгүйгээр хоёр их наяд төгрөгийн ноогдол ашгийг төсвийнхөө зарлагад оруулахдаа ямар эрх зүйн зохицуулалтад үндэслэснийг тодруулав.

Засгийн газрын тухайд Оюутолгойн ноогдол ашгийг авах шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд 2027 оны төсөлд 1 их наяд төгрөгийг Баялгийн сангийн хуулийнхаа дагуу хуримтлалын сан төвлөрүүлнэ гэдгийг Сангийн сайд хариултдаа онцлоод, уул уурхайн салбарын орлогын огцом өсөлтийг төсвийн төсөлд тусгавал эргээд төсвөө татаж унагаах тул Төсвийн тогтворжуулалтын сан руугаа авдаг гэлээ. Мөн тэрбээр нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд VI цахилгаан станцыг барьж, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг эхний ээлжид шийдвэрлэх, ингэхдээ үүнийг төр хувийн хэвшлийн хүрээнд барьж, төрийн оруулсан хэмжээгээр нь иргэддээ хувьцаа олгож, эндээс эдийн засгийн өгөөжийг нь давхар хүртэх бодлогыг Засгийн газар барьж байгаа хэмээн З.Мэндсайхан сайд тайлбарласан.

Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх саналыг хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүнээс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэдийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулсан.

Улсын төсөв нь татвар төлөгчдийн хөрөнгөөр бүрддэг, иргэдийн амьжиргаа улс орны хөгжилд чиглэсэн төрийн бодлогын санхүүгийн гол хэрэгсэл тул төсвийн хөрөнгийг ямар хэрэгцээ шаардлага, үндэслэлээр төлөвлөж, зарцуулж байгаад Улсын Их Хурал болон олон нийт бодитой хяналт тавих боломжтой байх ёстойг С.Цэнгүүн гишүүн танилцуулгадаа онцолсон.

Зарлагын өсөлт, хөрөнгө оруулалтын үр ашиг, төсөл, арга хэмжээний сонголт нь эрэмбэлэлт зардлын үндэслэлтэй холбоотой асуудал анхаарал татсаар ирсэн гээд тухайлбал, улсын төсвийн урсгал зардал 2020 онд 10 их наяд төгрөг байсан бол 2025 онд ойролцоогоор 24 их наяд төгрөгт хүрч 2 дахин их өссөн байна. Гэвч энэхүү өсөлт иргэдийн амьжиргаа, төрийн үйлчилгээний чанар, эдийн засгийн хөгжилд ямар бодитой үр дүн авчирсныг нарийвчлан үнэлэх шаардлагатай гэж төсөл санаачлагч хэлэв.

Мөн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ч анхаарах асуудлууд бийг дурдаад, тухайлбал, 2024 оны улсын төсөвт туссан 1049 төсөл, арга хэмжээний 52 хувь нь он дамжин хэрэгжих төсөл болсон. Мөн орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 81 хувь нь улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөтэй нийцээгүй. Эдгээр үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний сонголт, эрэмбэлэлт, хөгжлийн бодлоготой уялдсан байдалд тавих шаардлага, хяналтыг сайжруулах хэрэгцээ байгааг харуулж байна гээд энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Түүнчлэн хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэлэлтийг боловсронгуй болгож, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, хэрэгжүүлэх бэлэн байдал болон бусад салбар, шалгуурт үндэслэн үнэлж, нэгдсэн оноо, эрэмбийн дагуу сонгох шаардлагыг тодорхой болгоно. Ингэснээр төсөл арга хэмжээний сонголтыг бодит хэрэгцээ, хөгжлийн бодлого, үнэлгээний үр дүнд тулгуурлан хийх төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв.

8.jpg

Төсвийн урсгал зардлыг зөвхөн нийт дүнгээр бус зардлын нэр төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт дүн болон хүлээгдэж буй үр дүнгээр нарийвчлан мэдээлэх зохицуулалтыг төсөлд тусгаснаар Улсын Их Хурал болон олон нийт төсвийн зардлын өсөлтийн шалтгаан, хэрэгцээ шаардлага, үр ашгийг бодит мэдээлэлд тулгуурлан үнэлж, үндэслэлгүй болон үр ашиггүй зардлыг илрүүлэх хянах боломжтой болох аж.

Түүнчлэн төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, цахим болон бусад сувгаар санал авах, ирүүлсэн саналын шийдвэрлэлтийг ил тод тайлагнах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход төслийг чиглүүлсэн гэдгийг С.Цэнгүүн гишүүн танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөл батлагдсан нөхцөлд хариуцлагын системийг зайлшгүй уях шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа. Мөн хуулийн хэрэгжих хугацаа, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ чиглэлийн хуулийн төсөлтэй давхацсан санал агуулга бий эсэхийг лавласан юм.

7.jpg

Хуулийн төслийг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг ажлын хэсгээс тодотгоод 2027 оны төсөв хэлэлцүүлэх хугацаа, цаглавар өнгөрсөн тул 2028 оны төсвийн төсөл хэлэлцэх цаглаврынх нь дагуу иргэдэд нээлттэй байршуулах нь зүйтэй гэв.

Эцэст нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Х.Болормаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан зээлийн хүүгийн хөнгөлөлт, татаас, урамшуулал болон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, арга хэмжээний талаар Сангийн сайд мэдээлэл хийлээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан зээлийн хүүгийн хөнгөлөлт, татаас, урамшуулал болон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.

Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэлдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний дөрвөн том хөтөлбөр хэрэгжиж байгааг дурдсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд 2022-2024 онд нийт 3200 орчим иргэн, аж ахуйн нэгжид 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож, Засгийн газрын зээлийн хүүгийн 13 нэгж хувийг хариуцан төлж байна. 2027 онд шинээр зээл олгохгүй бөгөөд зөвхөн өмнө олгогдсон зээлийн үлдэгдэл буюу 341,4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дэмжлэгт шаардагдах 63,9 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгасан гэв.

4.jpg

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үргэлжлэл болгон хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атар IV” аяныг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, нийт 616,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон бөгөөд ирэх оны хүүгийн дэмжлэгт зориулан 60.3 тэрбум төгрөгийг Засгийн газар хариуцан төлөхөөр төсвийн төсөлд тусгасан хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.

Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй өөр нэг том хөтөлбөр нь малын гаралтай түүхий эд, инновац шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл экспортыг дэмжих зорилготой “Цагаан алт” хүнсний хөдөлгөөн юм. Энэ арга хэмжээний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж арилжааны банкуудын эх үүсвэрээр 5 хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгож, Засгийн газраас зээлийн хүүгийн 10 нэгж хувийг хариуцан төлж байна. “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2024-2025 онд 520,7 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд тус зээлийн үлдэгдэл 2026 онд шинээр олгосон зээлийн хүүгийн дэмжлэгт зориулан 86,4 тэрбум төгрөгийг Засгийн газраас хариуцан төлөхөөр төсвийн төсөлд тусгасныг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.

5.jpg

Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтын хүрээнд Засгийн газрын 2025 оны “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох судалгаанд үндэслэн бүсчлэлд эдийн засгийн ач холбогдол бүхий байршлуудад зочид буудал, жуулчны бааз, цогцолбор, авто зам дагуу түр буудлах цэгүүдийг шинээр барьж байгуулах болон засаж сайжруулах, тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Засгийн газраас тус салбарыг дэмжсэн эдийн засгийн бодлогын энэхүү арга хэмжээг 2027 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ирэх онд нийтдээ 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тооцож, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 49,9 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгасан гэж байлаа.

1.jpg

Засгийн газрын 2027 оны төсвийн жилд бичил, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр болон ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг тус тус шинээр хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ дурдаад, тухайлбал Төрийн банкны 2026 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас төрийн эзэмшлийн хувьцаанд хуваарилах ноогдол ашгийг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зориулж санхүүжүүлэх, ингэснээр олон улсын зах зээлээс 300 сая ам.доллар буюу 1,1 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр татах боломжийг бүрдүүлнэ гэлээ. Шинээр татсан эх үүсвэрийг эдийн засагт нэмүү өртөг бий болгож, шинээр ажлын байр болгох бодлогын арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглүүлж, улмаар дундаж давхаргын дэмжсэн бизнесийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн санхүүжүүлэн зарцуулах бөгөөд энэ хүрээнд 2027 оны төсвийн жилд 6 мянга гаруй бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын чадавхыг дэмжих зорилгоор жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Төв банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

photo_2026-10-20_15-14-37 (3).jpg

Уг төвлөрүүлэх эх үүсвэрийн свопын зардал 55 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгад туссан иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмж нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийн байгууллагын олон улсын зах зээлээс татах 500 сая хүртэлх ам.долларын эх үүсвэрийг Монголбанктай хамтран своп хэлэлцээр төгрөг төвлөрүүлэх замаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөлөө. Үүний дагуу своп хэлцлийн зардлыг төрөөс хариуцан төлөх зорилгоор Монгол Улсын 2027 оны төсөвт 90 тэрбум төгрөг, хүүгийн татаас нь 108 тэрбум төгрөгийг тус тус тусгаад байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр 16 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломж бүрдэнэ хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.

photo_2026-10-20_15-14-36.jpg

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин бизнесийн салбар хатуу бөгөөд чадахгүй бол зах зээлээсээ шахагдаж, хасагддаг зарчимтайг дурдаад төрөөс олгож буй урамшуулал, хөнгөлөлттэй зээл, хүүгийн татаас олгох хөтөлбөрүүд энэхүү зах зээлийн зарчмыг гажуудуулсан гэдгийг онцлов. Мөн зарим салбарт хөнгөлөлт дэмжлэг нь хангалттай биш байгаагаас болж хөгжихгүй байгаа мэт ойлголт төрүүлэхээр байгааг анхааруулсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан бензин, шатахууны онцгой албан татварыг тэглээд, шатахуун нөөцлөх агуулах барихад зээлийн хүүгийн татаас олгоод байхад үнэ өссөн хэвээр байгааг дурдаад, төрийн дэмжлэгийн үр дүн хаана байгааг, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар улаанбуудайн урамшуулал өгөөд байгаа хэрнээ өрсөлдөх чадвар сул байгааг тэмдэглээд, энэ жилийн тухайд Хөдөө аж ахуйн корпораци тариаланчдаас улаанбуудайгаа авдаг хэмжээгээрээ авах тул үлдэгдэл буудайг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх эсэхийг тодруулав.

photo_2026-10-20_15-14-36 (3).jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хөдөө аж ахуйн салбарт 43 мянгаар ажлын байр буурсныг дурдаад тариалангийн салбараас бусад бүх салбарын гүйцэтгэл унасан атлаа 2027 онд зээлийн хүүгийн татааст нийтдээ 233 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ салбарт хэрэгжиж буй “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Атрын IV” аян зэрэг хөтөлбөрүүд хэдийг хүртлэх үргэлжлэхийг тодруулж, хариулт авсан. Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#live, #парламент, #улсын их хурал, #ТБХ, #PARLIAMENT.MN, #их хурал,