Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украин улс АНУ-ын тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг “SpaceX” компани “Starlink” хиймэл дагуулын холбооны үйлчилгээнд хязгаарлалт тогтоосноор Украины довтолгооны болон агаарын довтолгооноос хамгаалах дроны ажиллагаанд саад учирч байгааг мэдэгджээ. 

Украины албаныхны мэдээлснээр, цэргийн зориулалттай холбооны төхөөрөмжүүд өндөр хурдтай хөдөлж байх үед холболт нь тасалдах хязгаарлалт гэнэт хэрэгжсэн бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдээгүй байна. Үүний улмаас зарим цэргийн ажиллагаа саатаж, дроныг удирдах, хяналт тавихад хүндрэл үүсжээ.

Украины цэргийн технологийн асуудал хариуцсан зөвлөх Серхий Бескрестновын мэдээлснээр, “Starlink”-ийн хурдны хязгаарлалт цагт 160 километр байхаар тогтоогдсон байна. Мөн Украины Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлснээр, уг өөрчлөлт нь зарим дроны ажиллагаа болон цэргийн хангалтад сөргөөр нөлөөлж байгаа аж. 

Энэ асуудал Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын харилцаа хурцадсан үетэй давхцаж байна. Трамп Украинд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх довтолгоогоо зогсоохыг уриалж, Оросын дизель түлштэй холбоотой хоригийг цуцалсан нь Киевийн болгоомжлолыг нэмэгдүүлжээ.

Украины “Starlink” үйлчилгээний хязгаарлалтын талаар Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски шүүмжлэл илэрхийлсэн байна. Польш улс Украины “Starlink” үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлдэг юм.

Харин “SpaceX” компани тухайн үед тайлбар өгөөгүй бөгөөд Илон Маск цэргийн зориулалттай үйлчилгээний хязгаарлалтыг АНУ-ын засгийн газар хянадаг гэж мэдэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. 

Эх сурвалж: Reuters, Associated Press

#Starlink, #УКраин,