Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.14/ хуралдаан 14 цаг 23 минутад, 30 гишүүний 16 нь буюу ирц 56.7 хувьд хүрснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.
Гишүүдийн ирцийн мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Энэ үеэр Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолын төслийг эхэлж хэлэлцэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд хуралдааны эхэнд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооны тогтоолын төсөлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал 2025-2026 он” сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 2026 онд 12 дугаар сарын 15,16-ны өдөр зохион байгуулах, уг сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгийг сонгохоор тусгасан байлаа.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын саналыг дэмжлээ
Дараа нь “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмын дагуу хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу тогтоолын төсөл боловсруулсныг Байнгын хорооны дарга Н.Наранбаатар онцлоод төслийн талаар танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Б.Жаргалан, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд төсвийн урсгал зардлыг хэт өсөлт нь хувийн хэвшлийнхэнд татварын ачаалал нэмэгдүүлэх, инфляцыг хөөргөх нөхцөлийг бүрдүүлж буйд анхаарах, төрийн албан хаагчийн цалингийн өсөлтийг ур чадвар, бүтээмжтэй уялдуулах гэх зэргээр бусад хувийн хэвшлийн байгууллага, холбоодоос ирүүлсэн саналуудыг анхааралтай авч үзэх нь чухал гээд энэ асуудалд Засгийн газрын баримталж буй бодлогыг лавласан.

Мөн цаашид төсвийн тодотгол хэлэлцэхээс өмнө гүйцэтгэлийг нь сонсдог болох, ингэснээр гишүүдийн хооронд ойлголтын зөрүү гарахгүй гэхийн зэрэгцээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уг асуудлыг тусгахад Сангийн яам анхаарах шаардлагатай гэж байлаа.
Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувь нэмж, багш нарынхтай ойртуулах, 2027 онд төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдийн цалинг 20 хувь нэмэгдүүлж нэг түвшинд болгоно. Гэхдээ цаашдаа Төрийн албан хаагчийн цалин хөлсний нэгдсэн хуультай болохгүй бол салбар салбараар нь зохицуулалт хийж явснаар урсгал зардлыг нэмэгдүүлж, цалингийн өсөлтийн уралдаан болно гэсэн тайлбарыг хийж байлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
1/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар Сангийн сайдын төсвийн багцад туссан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу Монголын талын хариуцах зардлаас гүйцэтгэлээр гарсан санхүүжилтийг 2026 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүрийн нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн тайлангаар баталгаажуулж, тайлагнах;

2/Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нийцүүлэн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
3/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан зардлыг бууруулсантай холбогдуулан төрийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг алдагдуулахгүй байх, үүссэн зайлшгүй өр төлбөрийг барагдуулах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авах;
4/төрийн албан хаагчийн нийт цалин хөлсөнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын нийлбэрийн зохистой харьцааг тодорхойлж, цалин хөлсний нэгдсэн бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх;

5/тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй, санхүүжилтийн эх үүсвэр нь баталгаажаагүй төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжүүлэх, зардал гаргах, гэрээ байгуулах болон төсөвт санхүүгийн нэмэлт үүрэг, ачаалал үүсгэх аливаа шийдвэр гаргахгүй байх агуулгыг тусгажээ.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Д.Энхтүвшин нараас төслийн 5 дахь дэд заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төслийн 4 дэх дэд заалтын “бүрдүүлэх” гэсний дараа “Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төслийн 4 дэх дэд заалтын “нийт цалин хөлсөнд” гэснийг “цалин хөлсний бүрэлдэхүүнд” гэж өөрчилж, “нийлбэрийг” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “өмнийн говийн эрчим хүчний татаасыг чадлын тарифаар нь бус энергийн буюу хэрэглэсэн хэмжээгээр нь төлөх чиглэлийг өгөх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Үүний дараа Байнгын хорооны дарга Н.Наранбаатар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийн хэлэлцүүлэг хийсэн талаар танилцуулга боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалт, Хууль зүй, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Өргөдлийн байнгын хороо 10 дугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг гишүүдэд танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Ө.Шижир, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, М.Бадамсүрэн, Ж.Ганбаатар, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Х.Булгантуяа, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд шинээр хэрэгжүүлэхээр тусгасан барилга байгууламж их засварын ангиллын 282 арга хэмжээний 76 төсөл, арга хэмжээ буюу нийт 1 их наяд 814,4 тэрбум төгрөгийн төсөвтэй барилга байгууламж нь баталгаажсан зураг төсөвгүй байна гэж Үндэсний аудитын газраас дүгнэснийг дурдаад тэрхүү зураг төсөвгүй 76 барилгын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2028 он болтол хойшлуулах саналд Сангийн сайдын байр суурийг тодруулсан.

Тэдгээр 76 төсөл, арга хэмжээ нь зураг төсөвгүй биш, харин аудитын магадлан эцэслээгүй зураг төсөвтэй төслүүд гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан хариултдаа тодотгоод үүнийг аудитын дүгнэлтээр магадлал гарах шатандаа явж байгаа гэж ойлгох нь зүйтэй гэв.
Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав,төрийн аудитын байгууллагаас төсвийн төсөлд аудит хийх үед нийт 282 арга хэмжээний 27,3 хувь буюу 1,8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 76 төсөл, арга хэмжээ баталгаажсан зураг төсөвгүй, магадлалаар баталгаажих шатанд байгаа. Хуульд хүчинтэй хугацаа хэтэрсэн, зураг төсвийг шинэчлэх шаардлагатай арга хэмжээ 8,2 хувь буюу 334,5 тэрбум төгрөгийн 23 арга хэмжээ байсан. Нийт төсөл, арга хэмжээний 3,9 хувь буюу 93 тэрбум төгрөгийн 12 төсөл арга хэмжээ нь нэг маягийн зураг төсөвтэй төсөвлөгдсөн байсан хэмээх нэмэлт тайлбарыг хийлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Засгийн газар хэмнэе гээд байгаа атлаа 2027 оны төсвийн төсөлд туссан түрээсийн төлбөрүүд нэмэгдээд байна гээд тодруулбал Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 959 сая төгрөг буюу сард 80 сая төгрөгөөр ямар барилга түрээслэхээр байгааг лавласан.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хариултдаа, 80 сая төгрөгийн түрээсийн зардлын тухайд яам өөрийн гэсэн байргүй. Үүнээс гадна Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар бас байргүй. Иймд бид дотооддоо зохицуулалт хийн өөрийнхөө сүлжээ компаниудынхаа байрыг түрээслээд үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн эзэмших хувьцааны 34 хувьд ноогдох ноогдол ашгийн бүгдийг нь хуримтлалын санд төвлөрүүлэх буюу ард түмний халаасанд орох ёстой гээд 2027 оны төсвийн төсөлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдээс төвлөрүүлэх 3 их наяд 545 тэрбум төгрөг байхаар тусгасан. Үүний хэд нь 34 хувьдаа ноогдож байгааг тодруулав.

Сангийн сайд З.Мэндсайхан, төрийн өмчит компаниудын ашгаас баялгийн санд 34 хувийг нь хуримтлалын сан руу төвлөрүүлээд, үлдэж байгаа 66 хувиас нь 3,5 их наяд төгрөгийг ирэх онд төсвийн орлогод авч Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн хөрөнгө оруулалт, урсгал зардалд зарцуулах эрхээ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, ард иргэддээ ноогдол ашгийг хүргэе гэсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн гадуур явж байгаа эдийн засгийн харилцааг нэгдсэн төсөвтөө авч явъя гэдэг бодлогыг оруулж ирж байгаа хэмээн хариулав. Мөн тэрбээр Оюутолгойн ноогдол ашгийн хувьд Засгийн газраас хоёр ажлын хэсэг гараад хэлэлцээр хийсэн. Миний хувьд зээлийн хүү бууруулах, санхүүжилтийн бүтцийг эргэн харах, хугацааг богиносгох ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хүрээнд үр дүнгүүд гарч, ноогдол ашгийн асуудлыг манай талаас хөндөж, 2027 оноос ногдол ашгаа авах шийдэлд хүрсэн. Засгийн газар 3 их наяд төгрөгийн 2 их наяд төгрөгийг нийгмийн тулгамдсан суурь асуудал буюу дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, 1 их наяд төгрөгийг нь хуримтлалын сан руу хуваарилан зохицуулахаар хуулийн төслийг өргөн барьсан гэв.

Гишүүд 2026 оны төсвийн тодотголын үеэр Боловсролын зээлийн сантай холбоотой 3500 оюутны сургалтын төлбөрийг асуудлыг шийдсэн атал, 2027 оны төсвийн төсөлд Боловсролын зээлийн сангийн төсвийг 170.8 тэрбум төгрөг байсныг 460 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 217.2 тэрбум төгрөгөөр тусгасан гэж хэлэх ч өнөөдрийг хүртэл сургалтын төлбөрийн зээлийн санхүүжилттэй холбоотой асуудал нь шийдэгдээгүйгээс оюутнууд, эцэг эхчүүд дарамтад ороод байгаад онцгойлон анхаарах нь зүйтэй гэж байлаа. Түүнчлэн Оюутолгойн ногдол ашгаар бид юу хийх вэ, ямар үр дүн гарсан талаар Улсын Их Хуралд тодорхой мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байхыг хүсээд, ирэх жил арьс шир боловсруулах, дайвар бүтээгдэхүүний асуудлыг төсвийн бодлогын хүрээнд нэг мөр цэгцэлж, дэмжихэд анхаарах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлэв.
Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,