Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр (2026.10.12) “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцож буй Лаос Улсын Үндэсний Ассамблейн Хууль, шударга ёсны хорооны дарга Т.Вонгпачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын дипломат харилцаа ирэх онд 65 жилийн ойтой золгож буйг, улс орнуудын хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Уулзалтаар хамтын ажиллагааны Санамж бичгийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэх, хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд албан айлчлал товлох, туршлага солилцох асуудлыг хөндлөө.

Ойн хүрээнд уламжлалт, найрсаг харилцаагаа шинэ шатанд гаргаж, зам тээвэр, гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Хоёр улс далайд гарцгүй боловч энэ байдлаа давуу тал болгон шууд нислэг үйлдэх, төмөр замын тээврийг хөгжүүлэх гарц бий гэв. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, сарлагийн түүхий эд, Лаос Улсаас цагаан будаа, жимс жимсгэнэ, модон эдлэл нийлүүлэх, бага, дунд оврын усан цахилгаан станцуудтай танилцаж, туршлага судлах зэргийг уулзалтын үеэр дурдав.

Мөн Лаос Улсын Үндэсний ассамблейн сонгууль өнгөрсөн 03 дугаар сард явагдаж 175 гишүүний 52 нь буюу 29,7 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон. Монгол Улс шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, ахиц, санаачлага гаргаж байгаа талаар мэдээлэл солилцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,