Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны есдүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.