Төв аймагт хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх, асран хамгаалагчтайгаа холбоо барих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн итгэлтэй утас”-ыг 32 байршилд ажиллуулж байна. 2026 онд тус утсаар хүүхдүүд нийт 55 мянга гаруй удаа холбогдож, 58 мянга гаруй минутын дуудлага хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг утсыг байршуулсан юм.

“Хүүхдийн итгэлтэй утас”-ыг 2023 оноос ерөнхий боловсролын сургуулиудад байршуулж эхэлсэн бөгөөд хүүхэд, залуучуудын ордон, Мөнх-Алдарын талбай зэрэг олон нийтийн газарт ч ажиллуулж байна.

Ингэснээр сурагчид гар утасгүй байсан ч тусгай утсаар дамжуулан эцэг эх, асран хамгаалагч, ах эгч нартайгаа үнэ төлбөргүй холбогдож, аюулгүй байдлаа мэдээлэх, хичээл тарах цагаа мэдэгдэх боломжтой юм.

Түүнчлэн Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх зохицуулалтыг дотоод журамдаа тусгаж эхэлжээ.

Энэ зохицуулалтыг хэрэгжүүлснээр сурагчдын хичээлдээ төвлөрөх, идэвхтэй оролцох нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цахим орчны эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр онцоллоо.

#Хүүхдийн итгэлтэй утас,