Сүүлийн үед Йемений хусит зэвсэгт бүлэглэл болон Йемений Засгийн газрын армийг дэмжиж буй Саудын Арабын хоорондын мөргөлдөөн улам хурцдаж, хоёр тал бие бие рүүгээ пуужин болон нисгэгчгүй нисэх аппаратаар цохилт өгөх болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 10-нд Саудын Арабын хуситуудын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд АНУ нэгдэж магадгүй хэмээн мэдэгдэж, энэ асуудлаар “аль болох хурдан шийдвэр гаргана” гэжээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор Жон Жозеф Миршаймер, Йемений хусит зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайн эхлүүлэх нь нөхцөл байдлыг шийдвэрлэхгүйгээр зогсохгүй, АНУ-ыг Ойрх Дорнодод хоёр фронтод зэрэг тулалдах хүнд байдалд бүрмөсөн оруулж болзошгүй гэж үзэж байна. Түүний тэмдэглэснээр, АНУ-ын арми 2025 оны хавар Йемен дэх хуситуудын эсрэг томоохон хэмжээний агаарын цохилт өгч, хоёр сарын турш ажиллагаа явуулсан боловч өрсөлдөгчөө бут цохиж чадаагүй юм. Улмаар АНУ ажиллагаагаа яаравчлан зогсоож, цэргээ татахаас өөр аргагүй болсон байна.
Одоо АНУ, Ираны хоорондын удаан хугацааны сөргөлдөөн үргэлжилж, зэвсэг, сум хэрэгслийн нөөц тасралтгүй хомсдож буй нөхцөлд Вашингтон дахин дайн эхлүүлж, хуситуудыг ялах бодит боломж нөхцөлгүй байна гэж Миршаймер дүгнэжээ.

Дархан:
Улаанбаатар:
Эрдэнэт-Овоо:
USD | 3587