Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабын шийдвэрийг АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир танилцуулж, мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир: “2026 оны аравдугаар сард АИ-92, АИ-95 шатахууны нийт 78 мянган тонныг нийлүүлэхээр гэрээлсэн. ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ өсөж, нийлүүлэлт буурсантай холбоотойгоор энэ сард нэг тонн шатахууны үнэ 1,063 ам.долларт хүрсэн. Өнгөрсөн сарынхаас нэг тонн шатахууны үнэ 190 ам.доллароор нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдийн жижиглэнгийн үнэд нөлөөлж, АИ-92 шатахууны үнэ литр тутамд 500-550 төгрөгөөр өсөхөд хүрсэн. Шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлээр БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ зэрэг улстай хэлцэл хийж байна. Оны сүүлээр буюу арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа тул бусад улстай хамтран ажиллах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

#онцолсон, #live, #Шатахууны Шуурхай штаб,