Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский орон нутгийн цагаар 10-р сарын 11-нд мэдэгдэхдээ, Украин улс “бодитой, найдвартай гал зогсоох, дайныг эцэслэх арга замыг дэмжиж байна” хэмээгээд, “Оросын эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй байх хүсэлтэй бөгөөд Орос улс ч мөн адил арга хэмжээ авна гэж найдаж байна” гэжээ. 
Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрснээ зарласныг дурдан, Украины тал үүнийг сайшааж байгаа бөгөөд уг тохиролцоо бодитоор хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

Мөн Зеленский Украины Зэвсэгт хүчинд холбогдох тушаал өгсөн гэж мэдэгдлээ. Украины тал АНУ, Оросын хоорондын яриа хэлэлцээний тодорхой мэдээллийг хүлээж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Трампын дурдсан холбогдох амлалтыг биелүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. 

Трамп мөн өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ, яг одооноос эхлэн Орос, Украины мөргөлдөөн “эрчим хүчний салбарт гал зогсоох” нөхцөлд шилжиж байгааг мэдэгджээ. Түүний хэлснээр, Орос болон Украин үүнийг харилцан зөвшөөрсөн байна. Тэрээр мөн гал зогсоох амлалтыг “зөрчиж болохгүй” хэмээн анхааруулжээ. Харин Зеленский эхэндээ уг асуудлын талаар мэдээлэл аваагүй байгаагаа илэрхийлж, “эрчим хүчний салбарт гал зогсоох” тухай мэдээ өөрийнх нь хувьд ч “шинэ мэдээ” болж байгааг хэлсэн юм.

Эх сурвалж: Дэлхийн цаг

#Зеленский,