Их Британийн Батлан хамгаалахын сайд Уэс Стрийтинг 11-ний өдөр мэдэгдэхдээ, Оросоос АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэх талаар АНУ, Оросын удирдагчдын хүрсэн тохиролцоог Их Британи дэмжихгүй гэжээ.
Тэрээр мөн өдөр BBC-гийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийм тохиролцоонд хүрсэн нь завсрын сонгуультай нь ихээхэн холбоотой бөгөөд иргэдийн амьжиргааны зардлын дарамтыг бууруулах шаардлагаас үүдэлтэй гэж мэдэгджээ. АНУ, Израилийн зүгээс Иранд цэргийн цохилт өгч эхэлснээс хойш АНУ-д шатахууны үнэ огцом өссөн бөгөөд Оросоос дизель түлш нийлүүлэх нь дотоодын шатахууны үнийг бууруулах зорилготой гэж BBC мэдээлсэн байна.
АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газар (OFAC) энэ сарын 9-ний өдөр мэдэгдэл гаргаж, АНУ-ын дотоодын дизель түлшний нийлүүлэлтийн хомсдлыг бууруулах, үнийг тогтворжуулах зорилгоор ирэх хэдэн сарын хугацаанд Оросын дизель түлшний худалдаанд тавьсан хориг арга хэмжээг сулруулахаа зарлажээ. Д.Трамп мөн өдөр Оросоос АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэх талаар хоёр улсын удирдагчид тохиролцоонд хүрснийг мэдэгдсэн байна.
Үүний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орост газрын тосны бүтээгдэхүүн борлуулахыг зөвшөөрөх нь “дайнд хөрөнгө оруулж буйтай адил” гэж мэдэгдэж, уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн, өөрийгөө “урвагдсан” мэт мэдэрч байгаагаа хэлжээ.
Эх сурвалж: Дэлхийн цаг

#Их Британийн Батлан хамгаалахын сайд Уэс Стрийтинг,

Дархан:
Улаанбаатар:
Эрдэнэт-Овоо:
USD | 3587