newswire

Сургалтын зээлийн эх үүсвэр бүрдүүлэх тогтоол өргөн барив

Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох тогтоолын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр  өргөн барилаа. 

Сургалтын төрийн сан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэний сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэний сургалтын төлбөрт зээлийн тэтгэлэг олгожээ. Харин 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна. Түүнчлэн 1997 оноос хойш 2200 иргэн гадаадад суралцахдаа, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл авчээ. 

Засгийн газраас баталсан журамд зааснаар, дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлсөн. Гэвч одоогоор, Боловсролын зээлийн сан 14 413 иргэний дээд боловсролын дипломыг 16 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд хадгалж байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэр болон Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн дээрх тогтоол, журмын төслийг боловсруулжээ. Ингэхдээ,

  • сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
  • зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
  • дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
  • эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
  • иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
  • сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet