Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтан нас барсан шалтгаан болон холбогдох шинжилгээний талаар Оросын эрх баригчдаас нэмэлт мэдээлэл хүсжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус аравдугаар сарын 7-нд Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-аас нас барсан ажилтанд хийсэн лабораторийн шинжилгээ, түүнтэй ойр байсан хүмүүсийн шинжилгээний дүн, мөн ямар шалтгаанаар олон нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ авч, ойролцоогоор 200 хүнийг тусгаарласны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн гэж мэдэгдсэн байна. 

28 настай Дарья Шипилова нь Эрхүүгийн Тарваган тахлын эсрэг судалгааны хүрээлэнд лабораторийн ажилтан байсан бөгөөд аравдугаар сарын 2-нд хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны улмаас нас барсан гэж Reuters мэдээлжээ. ОХУ-ын эрүүл мэндийн хяналтын байгууллага түүний өвчлөлийг тарваган тахалтай холбосон нотолгоо илрээгүй гэж мэдэгдсэн байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр ОХУ-ын тал Эрхүү мужид сүүлийн үед тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн бөгөөд талийгаачтай хавьтал болсон 200 орчим хүнийг тусгаарласан байна. Мөн ДЭМБ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, уушгины хатгалгаагаар өвчилсөн байж болзошгүй хоёр дахь лабораторийн ажилтны талаарх мэдээллийг баталгаажуулахыг Оросын талд хүсжээ. 

Оросын эрх баригчид талийгаачтай хавьтал болсон хүмүүсээс хийсэн олон мянган шинжилгээгээр тарваган тахал болон бусад аюултай халдвар илрээгүй гэж мэдэгдсэн байна. Үүний дараа тусгаарлалтад байсан хүмүүсийн ихэнхийг суллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бууруулж эхэлжээ. 

ДЭМБ одоогоор үйл явдлын талаар бүрэн мэдээлэл аваагүй тул эрүүл мэндийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийх боломжгүй байгаагаа мэдэгдсэн. Тус байгууллага ОХУ-д тарваган тахал болон лабораторийн биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Одоогоор талийгаачийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд ДЭМБ болон Оросын эрх баригчид уг тохиолдлыг тарваган тахалтай холбосон эцсийн дүгнэлт гаргаагүй байна.

Эх сурвалж: Reuters

#дэмб, #ОХУ, #Тахал, #Эрхүү,