2026-10-07 18.33.24.jpg

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 09 дүгээр тогтоолоороо товлосон “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2026.10.07) үдээс хойш “Монгол Улсын байгалийн баялаг ба Нөлөөлөл", "Сонгууль, улс төр дэх оролцоо" гэсэн хоёр сэдвийн хүрээнд үргэлжлүүлэв.

2026-10-07 18.33.30.jpg

Сонсголд иргэн, төрийн бус байгууллагыг төлөөлж бүртгүүлсэн оролцогчдоос 25 иргэн, 14 төрийн байгууллагыг төлөөлж 37 албан тушаалтан хүрэлцэн ирж оролцон асууж, байр суурь илэрхийлэв.

2026-10-07 18.34.34.jpg

Шинжээчид сэдэв бүрээр дүгнэлтүүдээ танилцуулсан. Тухайлбал Жеффри Эпштейний хэрэгт холбогдуулан гадаад улсын эрх бүхий байгууллагаас нийтэд ил болгосон материал, шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ил болсон мэдээлэл, холбогдох байгууллагын албан ёсны тайлбар, бусад шалгаж баталгаажуулах боломжтой эх сурвалжид Монгол Улсын талаар дурдсан асуудал бүрээр шинжлэн дүгнэснээ илтгэв.

2026-10-07 18.34.13.jpg

Манай улсын байгалийн баялагтай холбоотой, ялангуяа орд газрын асуудлаарх, нийгэм, улс төрийн мэдээллийг нэр бүхий иргэнээс Эпштейнд бусад эх сурвалжаар дамжуулан цахим шуудангаар хүргэж байсан хэмээн дүгнэжээ. Өндөр үнэтэй хаус худалдан авах зэрэг саналыг Эпштейн Монгол Улсын нэр бүхий албан тушаалтнуудад тавьж байсан талаар шинжээч танилцууллаа.

2026-10-07 18.34.44.jpg

Шинжээчийн дүгнэлтийн дараа оролцогчид үг хэлж, асуулт асуув. Тэд төр засгийн шийдвэр гаргах түвшинд эх оронч үзэлтэй, сэтгэлтэй хүмүүс байх чухал талаар, манай улс уул уурхай, банкны салбартаа харийн далд колончлолын нөлөөнд автсан байж болзошгүй хэмээн хардаж буйгаа илэрхийлэв. Сэтгүүлч Б.Эрдэнэбаатар энэхүү гэмт хэргийн асуудлыг хөндөж, “Хөх толбо” сониныхоо бүтэн дугаарт нийтэлсэн баримтуудаа дэлгэсэн.

2026-10-07 18.34.23.jpg

Дэгийн дагуу УИХ-ын гишүүд мөн асууж, байр сууриа илэрхийлэв. Байгалийн баялгаа хамгаалах, Оюутолгойгоос авах ногдол ашиг, Дубайн гэрээний асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, С.Ганбаатар, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат нар үг хэлэв. Манай улс стратегийн ордуудын мэдээллээ олон улсын жишгээр бирж дээр нээлттэй байршуулах нь зүйтэйг дурдлаа.

2026-10-07 18.34.39.jpg

Сонсгол үдээс өмнө (тоймыг эндээс) “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал”-аар явагдах үеэр дурдагдсан хүүхдүүдийн тоо хоёроор зөрүүтэй байгааг холбогдох байгууллагууд нэмэлт тайлбар хийв. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр “Өнөр бүл” төвөөс хүүхдийн тоог 26 нэмж гэж өгсөн тул хянаж шалгаж үзэхээр болсон гэсэн юм. Тэрбээр, цагдаагийн байгууллага тэдгээр хүүхдүүдийн олонхтой нь холбоо барьсан, заримтай нь уулзсан хэмээв.

2026-10-07 18.33.55.jpg

"Сонгууль, улс төр дэх оролцоо" сэдвээр шинжээч дүгнэлтээ танилцуулахдаа, сонгуулийн үйл явцын мэдээллийг нэр бүхий иргэн гадагш илгээдэг байсан тухай хөндлөө. Иргэдийн төлөөлөл оролцогчид, сонсголд нэр дурдагдаад буй улстөрчдийг хянаж шалгах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, өнөөдрийг хүртэл хариу тайлбар өгөхгүй байгаа нь эргэлзээтэй гэх зэргээр санаагаа илэрхийллээ.

2026-10-07 18.34.29.jpg

Сонсголд иргэний нийгмийн байгууллага, иргэд идэвхтэй оролцож, шинжээчдийн танилцуулгыг сонсож, төрийн байгууллагуудын төлөөлөл хариулт өгсөн явдалд УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Баярбаатар талархав. Тэрбээр, өнөөдөр бид хүүхэд, охид, эмэгтэйчүүдийг хамгаалах асуудлаа шийдвэрлэж чадахгүй явж ирснийг өнөөдрийн сонсгол харууллаа. Хүүхэд асрах газрын дарга ганцаараа шийдээд 20 гаруй хүүхдийг өгөөд явуулчихдаг байдлыг шалгах болно. Өнөөдөр дэлхий нийтийг сэртхийлгэсэн гадаадын иргэний холбогдсон хэрэгт манай нэр бүхий албан тушаалтан дурдагдаагүй бол ерөнхий хяналтын сонсголыг явуулахгүй байлаа. Шоолж, үгүйсгэж байгаа хүмүүс улс орны асуудалд нухацтай, баримттай хандахыг сануулсан. Парламентын нээлттэй сонсгол бол хяналт шалгалтын эхний шат, цаашлаад хууль хяналтын байгууллагуудад мэдээлэл хүргүүлэх зэргээр ажиллахад нээлттэй гэдгийг хөндөв. Сонсголын ирц өндөр, иргэдийн оролцоо идэвхтэй байсныг онцолсноор сонсгол өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,