Нэгдүгээр ангийн хөтөлбөр болон сурах бичгийн асуудлаар Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, сурах бичгийн үйлдвэрлэгчид мэдээлэл өглөө. 

Боловсролын яамнаас сурах бичиг хэвлэн нийлүүлэх сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд зохион байгуулсан.

Сонгон шалгаруулалтын баримт бичиг болон түншлэлийн гэрээний шаардлагад оролцогч талууд татварын өр төлбөргүй байх нөхцөлийг тусгасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.

Тухайн үед Монсудар компанийн хувьд уг шаардлагыг хангаагүй тул журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй нөхцөл үүссэн.

Мөн сурах бичгийн эхийг боловсруулах, хянах үйл ажиллагаанд холбогдох журмын дагуу мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж ажилласан. Үүний хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Төрийн хэлний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагаас сурах бичгийн эхэд тусгах сайжруулалтын санал, дүгнэлт авч, зохих өөрчлөлтийг тусган ажилласан байна.

Боловсролын яам нь сурах бичиг зохиох, хэвлэх, нийлүүлэх бүх үе шатанд хууль тогтоомжийг мөрдөж, ил тод, нээлттэй, хариуцлагатай зарчмыг баримтлан ажиллаж байна гэлээ. 

Гэрэл зургийг MPA.mn

#live, #сурах бичиг, #Боловсролын яам,