newswire

Хөл хорио тогтоосноор гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд эрс багасжээ

Энэ оны эхний хоёр сарын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагад нэг, хоёрдугаар сард нийт 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурчээ. Тус хэргүүдийн 65.3 хувь нь нийслэлд, үлдсэн 34.6 хувь нь орон нутгийн хэмжээнд гарсан аж.

1734 гэмт хэрэгт холбогдогсод байгаагийн 44.9 хувийг 18-29 насны залуучууд эзэлж байгааг ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт ярьсан юм. Тэрбээр энэ оны эхний хоёр сарын байдлыг дүгнэж хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх зэрэг гэмт хэрэг буурснаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 83.2 хувиар буурсныг онцоллоо. Харин залилах, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд өссөнөөс мал хулгайлах хэрэг нь 22.4 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага зөрчлийн шинжтэй 5649, гэмт хэргийн шинжтэй 186 гомдол, мэдээлэл хүлээн авч ажилласан байна. Баяр, амралтын өдрүүдэд бусдын амь насанд халдсан 4, дээрэмдэх 2, хүчиндэх 5, хулгайлах 53 зэрэг хэргүүд бүртгэгдсэн бол золгүй байдлаар 16 хүн нас баржээ.

Дэлхий нийтээр тархаад байгаа коронавиусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөн хийхгүй байх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн тоо өмнө оны мөн үеийнхээс 9.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан гэдгийг ч хэлсэн юм.

“Гуравдугаар сарын 3-ны өглөө 06.00 цагт орон нутаг, нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхэд осол гэмтлийн дуудлага, зөрчил илрээгүй” гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдагийн хошууч Э.Энхболд мөн мэдээлсэн юм. Одоогоор 98 цэгт цагдаагийн хяналтын цэгийг ажиллуулан орох, гарах урсгалыг хэвийн явуулж байгаа аж.

Д.Занданбат

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet