Завхан аймгийн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх томоохон төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгуулах чиглэлээр Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.Аймгийн Засаг даргын мэдээлснээр, 2027 онд Завхан аймагт хөгжлийн дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн томоохон ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 

Үүнд: 

Арцсуурийн хилийн боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх;

Завхан-Ховд, Завхан-Хөвсгөл аймгийг холбох авто замын ажлыг эхлүүлэх;

Арцсуурийн хилийн боомт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн эрчимжүүлэх;

Завхан-Говь-Алтай чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэх;

Улиастай хотын доторх авто замыг шинээр барих;

Тосонцэнгэл сумын төвийн авто замын 5 орчим км хэсгийг шинээр барих;

Улиастай хотын дулааны станцын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх;

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх сургуулийн 300 ортой дотуур байр барих;

Богдын голын дагуух үерийн хамгаалалтын далан барих;

Жавхлант толгойн тохижилт, ногоон байгууламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх;

Тэс сум дахь хилийн цэргийн ангийн нэмэлт, шинэ бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх;

Сумдын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын шинэчлэлийг дуусгах зэрэг ажил багтаж байна.

Арцсуурийн хилийн боомт болон тус боомтыг чиглэсэн авто зам нь Завхан аймаг төдийгүй баруун бүсийн худалдаа, тээвэр, логистикийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Түдэвтэй сумаас Арцсуурийн хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт 2026 онд үргэлжилж байгаа бөгөөд боомтын чингэлэг ачиж, буулгах терминалыг 50 га талбайд байгуулах, одоогийн 0.3 сая тонн ачаа боловсруулах хүчин чадлыг 1 сая тонн хүртэл нэмэгдүүлэх төсөл өмнө нь боловсруулжээ.

Улиастайн дулаан, инженерийн дэд бүтцийг шинэчилнэ

Улиастай хотын инженерийн дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд дулаан, цэвэр усны шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Дулааны станцын хоёрдугаар шугамын ажлын хүрээнд 43.5 км шугам шинээр тавихаар төлөвлөж, үүнд 18.6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Энэ шугамыг 2027 онд ашиглалтад оруулснаар Улиастай хотод дулаан, цэвэр усны нийт 81 км шинэ шугамтай болох юм. Мөн үерийн эрсдэлийг бууруулахын тулд Улиастай сумын Жаргалант, Чигэстэй багт 2026-2027 онд нийт 5 км үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөжээ. Түүнчлэн Богдын голын дагуу 2 км урт үерийн далан барих ажлыг 2026 онд шийдвэрлэсэн байна.

Жавхлант толгойн тохижилт, ногоон байгууламжийн шинэчлэл мөн үе шаттай үргэлжилж байгаа бөгөөд 2026 онд уг ажлын хүрээнд 170 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна.

Хөгжлийн суурь нөхцөл бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Барилга байшин олноор барихаас илүү орон нутгийн хөгжлийг тэтгэх дэд бүтцийн бүтээн байгуулалтад анхаарч ажиллана. Олон жил яригдсан томоохон төслүүдийг бодит ажил болгохын тулд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж, асуудлуудыг 2027 оны төсвийн төсөлд тусгуулах чиглэлээр ажиллаж байна” гэв.

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг УИХ 6 дугаар сарын 2-нд баталсан бөгөөд нийт 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 124 төсөл, 186 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Харин 2027 оны төсвийн төслийн хүрээнд Завхан аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг 51.05 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийг 15.82 тэрбум төгрөгөөр тусгаад байна.

Ийнхүү Завхан аймгийн 2027 оны хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр өгөөж өгөх тусдаа барилга байгууламжаас илүүтэй хөрш аймаг болон хилийн боомттой холбох авто зам, эрчим хүч, дулаан хангамж, хотын инженерийн дэд бүтэц, үерийн хамгаалалт, боловсролын дэд бүтэц зэрэг урт хугацааны хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд төвлөрүүлэхээр зорьж байна.

#ЗАВХАН, #ЗАВХАН: Арцсуурийн боомт,