Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй ITDM буюу “Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төсөл”-ийн баг болон Оюуны өмчийн газрын төлөөлөл Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Тэд өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, Хөвсгөлд үйлдвэрлэдэг онцлог бүтээгдэхүүнийг газарзүйн заалтад бүртгүүлэх боломжийн талаар санал солилцов.
Төслийн олон улсын зөвлөх хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, бяслагт үнэлгээ хийж, газарзүйн заалтад бүртгүүлэх боломжийг судлан, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгөх юм.
Мөн Алаг-Эрдэнэ суманд ажиллаж, хөх сарлагийн үүлдэр, өнгө шинжийг хадгалж ирсэн уламжлал, малчдын арга туршлагатай танилцана. Энэ үеэр орон нутгийн үйлдвэрлэгчид, холбогдох мэргэжилтнүүдэд газарзүйн заалтын эрх зүйн орчин болон олон улсын туршлагын талаар сургалт зохион байгуулах юм.
“Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төсөл” (ITDM) нь Европын Холбооны санхүүжилтээр 2023-2027 онд хэрэгжиж байгаа бөгөөд уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Алаг-Эрдэнэ суманд 28 мянга орчим сарлаг байдаг бөгөөд малчдын орлогын 30 орчим хувийг сарлагийн ашиг шим бүрдүүлдэг байна.
Сүүлийн жилүүдэд сарлагийн хөөврийн үнэ цэнэ, хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч, тус сум 5 тонн хөөвөр бэлтгэн зах зээлд нийлүүлжээ. Цаашид сарлагийн гаралтай түүхий эдийг боловсруулж, олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр зорьж байна.

#Хөвсгөл, #Хөх сарлагийн хөөвөр,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3587